“Бие биелгээ” хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

“Бие биелгээ” хөтөлбөр эхэллээ

“Монголын уламжлалт бий биелгээ” үндэсний хөтөлбөр, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулга, орон нутагтай хамтран бий биелгээний анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтыг гуравдугаар сарын 03-13-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгууллаа.

Тус сургалтыг Ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгын багш Ц.Алтанцэцэг удирдан явуулсан бөгөөд 15 сумын сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, хүүхдүүд, соёлын төвийн хөгжмийн багш, ардын авьяастнууд зэрэг 342 хүн хамрагдлаа.

Эх сурвалж: www.gobi-altai.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж