
Талбайдаа хийсэн эхний тоглолтод 1:3 харьцаатай ялагдал хүлээгээд байсан Лондонгийн "Арсенал" өнгөрсөн шөнө "Баейрн Мюнхен"-ий талбайд зочилж, 0:2 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон ч өрсөлдөөнийг орхилоо.
Хоёр тоглолтын нийлбэрээр 3:3 харьцаатай тэнцсэн ч айлын талбайд оруулсан гоолын тоогоор "Баейрн" Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан юм.
Мөн өнгөрсөн шөнө "Малага" болон "Порту" багийн хариу тоглолт Испанид болж, талбайн эзэд 2:0 харьцаатай ялалт байгуулжээ. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Испанийн 2:1 харьцаатай хожиж, дөрөвний нэг шигшээд шалгарсан байна.
Сануулахад, Аваргуудын лигийн шөвгийн найман багийн сугалаа энэ сарын 15-нд буюу ирэх баасан гаригт болох юм.