Адель Америк руу нүүх үү?

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Адель Америк руу нүүх үү?

Британийн хөгжмийн тэнгэрт тод гялалзах оддын нэг дуучин Адель өнгөрөгч сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолд бэлтгэж таван сартай хүү Анжело болон сүйт залуу Саймон Конеки нарын хамт Лос-Анжелест түр хугацаагаар байшин түрээслэн амьдарч байжээ. Хосууд уран бүтээлийн дотно харилцаатай ноён Пол Маккартнигийн хувийн байшинг түрээслэн амьдарч байсан гэнэ. Харин нэрт дуучныг сүүлийн үед төрөлх Лондон хотыг орхин Америкт бүрмөсөн амьдрах бололтой хэмээн хэвлэлүүд шуугиж эхэллээ. Учир нь Адель саяхан “Daily Mirror”-т өгсөн ярилцлагадаа “Лос-Анжелес надад таалагддаг. Мөн хүүхэд өсч торниход хамгийн тохиромжтой хот” хэмээн ярьж, тэнд шинэ цомгоо гаргах бодолтой байгаагаа ч нуулгүй хэлсэн гэнэ.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Адель, Саймон нар Лос-Анжелест сайн найз Робби Уильямс болон түүний эхнэр Айяда нарын гэрийн ойролцоо байшин худалдаж авах сонирхолтой байгаа тухай мэдээлжээ. Харин Аделийн хувьд Америкт амьдарч Лондонгоос нүүх тухай тодорхой тайлбар хараахан хийгээгүй байгаа гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж