“Сандэй” төвийн ойролцоо гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

“Сандэй” төвийн ойролцоо гал гарчээ

“Сандэй” худалдааны төвөөс Шөнийн зах хүртэлх замд худалдаа эрхэлдэг павилонуудад өнөөдөр 10.00 цагийн орчимд гал гарчээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын эх сурвалжаас тодруулахад “Манайхаас галыг хоёр ангийн алба хаагчид цаг алдалгүй ажиллаж, бүрэн унтраасан. Шинжээчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн түрээслэгчдийн хохирлын хэмжээг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох болно” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж