Баярын үеэр 21 жолооч машинаа журамлуулав

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Баярын үеэр 21 жолооч машинаа журамлуулав

Өвөрхангай аймагт тээврийн хэрэгслийн тоо олширсноос замын хөдөлгөөний осол гэмтэл ихээр гарах болсон. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Согтуу- хяналт”  хэсэгчилсэн арга хэмжээг  3 сарын 6-аас 12 хүртэл зохион байгууллаа.

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, баярын өдрийг нийгмийн зөрчилгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор  зохион байгуулсан арга хэмжээний үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 хүний машиныг журамласан байна.

Уг ажлын үр дүнд зам тээврийн осол гэмтэл гараагүй болохыг Замын цагдаагийн тасгаас мэдээлж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож байхыг ард иргэдэд анхаарууллаа.

Б.БАТЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж