
Насанд хүрээгүй охид хил дамнуулан худалдсан гэм буруутай үйлдэл нь анхан шатны шүүхээр нотлогдсон Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Н.Чинзориг нарт холбогдох хэргийг нийслэлийн Шүүх өнөөдөр 14.20- 17.10 цаг хүртэл хянан хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Малайз болон Хятадын Макаод өндөр цалинтай ажилд жуучлах нэрээр 2007 онд охидыг хил дамнуулан худалдсан Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Н.Чинзориг нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрөгч гуравдугаар сард Г.Батдэлгэрт 11 жил, Б.Ганзоригт, Н.Чинзориг нарт тус бүр 10 жил зургаан сарын хорих ялаар шийтгэж байсан юм. Харин бүлэглэн хүнд худалдаалсан хэрэгт сэжигтнээр татагдсан Г.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх бүрэлдэхүүн нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байжээ.
Н.Түвшин