Өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгосонгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгосонгүй

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдан орон сууцанд орох шийдвэр нь гарсан ч санхүүжилтээ авч амжаагүй 200 гаруй иргэд Сүхбаатарын талбайд суулт зарлаад хоёр хонож байна.

Тэд Засгийн газраас асуудлыг шийдэж өгөхгүй бол өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэвч өнөө өглөө Сүхбаатар дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлах зөвшөөрөл олгоогүй байна.

Өлсгөлөн зарлах зорилго, жагсаал цуглаан болон өлсгөлөнд оролцогчдын тоо, ашиглах техник хэрэгсэл, өлсгөлөнгөө эхлэх, дуусах хугацаа зэргийг тодорхой бичээгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрөл олгоогүй байна.

Тиймээс суулт зарлагсад дахин албан бичиг өгөхөөр шийдээд байна. Албан бичгээ өгснөөс хойш гурав хоног хүлээх бөгөөд ямар нэгэн хариу ирээгүй тохиолдолд өлсгөлөнгөө эхлүүлнэ гэлээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж