Ромын хамбыг хэрхэн сонгодог вэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Ромын хамбыг хэрхэн сонгодог вэ?

Гуравдугаар сарын 12-ны өдөр 115 тэргүүн хамба нарын цуглаан болох конклавгадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаад Сикстийн дацанд Ромын католик шашины тэргүүн шинэ понтификийг (дээд тахилч) (латинаар Pontifex Maximus гэсэн үг нь шууд утгаараа «Агуу их гүүр баригч») сонгох ажилдаа орлоо. Үүний өмнө Ватиканд уг арга хэмжээний хурал хурсны дараа хамбууд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдлаа.

Конклав гэдэг нь шашны лидерийг сонгох католик шашны тэргүүн хамба нарын цуглааныг нэрлэж байна. Сонгуульд наян наснаас залуу бүх хамбууд оролцдог. Энэ удаа тэдний тоо нь 117  хүсэн ч хоёр нь өвчний улмаас конклавт ирсэнгүй.

Понтификийг насаар нь сонгох бөгөөд харин сүүлчийн Ромын хамба XVI Бенедикт ариун суудлаасаа татгалзан амар амгалан суухаар шийдсэн юм. Тиймээс өмнөх хамбыг амьд ахуйд нь энэ сонгууль явагдаж байна. Сонгуулийн ажиллагаа нь 1996 онд Ромын хамба агсан II Иоанн Павелийн баталсан Universi Dominici Gregis гэх номлогчийн Үндсэн хуулиар зохицуулагддаж байгаа.

Цагаан утаа таатай мэдээний зардас

Сонгууль нууц санал хураалтаар явагддаг.  Санал хураалт бүрийн дараа саналын хуудсуудыг шатаадаг. Үр дүн гараагүй бол тэднийг шатаахдаа давирхай, тос нэмдэг учраас яндангаас хар удаа гарна  Цагаан утаа гарвал Ромын хамба сонгогдсон гэсэн үг ба түүнээс таарагдал гаргахгүйн тулд хонхны дууг дээрээс нь “нэмэрлэгдэг” ажээ.

Сонгогдсоных нь дараа түүнээс дээдийн гэгээнээр сонгогдсон уламжлалт сонголтыг хүлээн авч байгаа эсэхийг асууна. Үүний дараа хамба лам өөрийн шинэ нэрээ зарладаг. Тухайлбал, огцорсон герман хамба Йозеф Ратцингер (Josef Ratzinger) өөртөө бенедиктийн лам нарын бүлэглэнг үндэслэгч хувилгаан Нурсийн Бенедиктийн нэрийг авсан байлаа. Шинэ хамба сонгогдсаны дараа Хувилгаан Петрийн сүмийн тагтнаас ёслолын албаны хамба талбайд цугларсан олонд хандан шинэ дээд тахилчаа сонгосныг зарлахдаа Habemus papam ("Бидэнд папа лам байгаа") гэсэн латин томьёоллыг хэлнэ. Дараа нь тэр сүсэгтнүүдийг адислан Urbi et orbi – "Хотуудад ба дэлхийд" хэмээн ерөөнө.

Магадлал хэнд өндөр байна вэ?

Ромын шинэ хамбыг сонгох сонгуульд хамбаар сонгогдох магадлалтай хүмүүс 10 удаагийн нийтийн конгреци буюу Ромын католик шашины тэргүүг хамба нарын албан бус уулзалтуудын үеэр тодорчээ. 2005 онд Рацингерийг сонгоход дөрвөн удаагийн санал хураалтаар тодорхой болсон шиг лидер өнөөдөр хамба нарын дунд алга. Конклав хэрхэн удаан үргэлжлэхээс түүний үр дүн хамааралтай. Рэоэв сонгууль хурдан хийгдвэл Ватиканы үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа хүмүүсийн сайн мэдэх нэгэн сонгогдоно. Энд юуны түрүүнд Миланы дээд лам 71 настай Анжело Скола байгаа. Шашины хүрээнд нэр хүндтэй түүнийг 40-50 хамба дэмжихээр байна.

Ромын хамба болох магадлал Бразилийн Сан-Паулу хотын тэргүүн ламтан 63 настай Одилиу Шерерт өндөр байгаа Түүнийг 25 орчим сонгогч хамбууд дэмжиж байна. Тэргүүлэгч нарын тоонд Нью-Йоркийн бх Канадын хамбууд Тимоти Долон, Марк Уэлле нар орж байна.

Хэрэв конклав удааширвал хэрэг явдал өөр замаар эргэх болов уу. Ямар ч байсан сонгууль энэ пүрэв гариг хүргэх бололтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж