
Бяцхан охин хүчиндсэн гаж донтон, ядуу дорой нэгний саалийн ганц үнээг
махны ченжид өгсөн хулгайч, гэм зэмгүй хүмүүсийг гэр бүлээр нь хүйс
тэмтэрсэн алуурчин, төрийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь халаасалсан
цагаан захтай гэмт хэрэгтэн бүгдээрээ хүсвэл төрийн өндөрлөгүүд болон
гавъяатнуудтай нэгэн эмнэлэгт зэргэлдээ өрөөнд хэвтэж тансаглах
боломжтой болжээ. Энэ нь ардчилал, аль эсвэл шударга ёсны аль нь ч биш.
Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийн тулд нэг бол нэр алдар, албан
тушаалтай байх, эс бөгөөс хүнд гэмт хэрэг үйлдэх хоёр л аргатай боллоо.
Ялтан, гавъяатан хоёрыг ижил түвшинд авч үздэг улс манайхаас өөр үгүй
биз. Ийм тэнэгдүү бас бүдүүлэг үйлдлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал
өөрийн эзэн Н.Энхбаярт зориулан гаргасан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ялтан
Н.Энхбаярын хувьд өөрийгөө үүрдийн Ерөнхийлөгч хэмээн бодоод сэтгээд
байгаа нь сэтгэл мэдрэлийн өвчтэй ч юм шиг, аль эсвэл цадаж ханадаггүй
сувьдаг сэтгэлтэй нь ч холбоотой юмуу бүү мэд. Ямартаа ч сайд нарын
гэгдэх хоёрдугаар эмнэлэг шорон болжээ.
Эрүүл мэндийн сайдын
1а/226 тоот захирамжийн дагуу тус эмнэлэг ийнхүү шоронгийн эмнэлэг
болон хувирчээ. Хамгийн хачирхалтай нь хүнд гэмт хэрэгтнүүд яг
Ерөнхийлөгчийн хэвтэж эмчлүүлэх ёстой өрөөтэй зэргэлдээ гээд бод доо.
Сонин байгаа биз. Ийнхүү уг шийдвэрийн дагуу 2013 оны 02 дугаар сарын
26-ны өдрөөс эхлэн тус эмнэлэг гэмт хэрэгтнүүдэд үйлчлэх боллоо. Гэвч
хүндрэл гарч эхэлжээ. Хоригдлууд байрлах хэсэгт гурван л өвчтөн
хэвтүүлэх боломжтой. Гуравдах гэдэг нэрнээсээ салахыг хүсэхгүй байгаа
ялтан Н.Энхбаяр хэвтсэнээр хэд хэдэн өрөө шаардлагатай болжээ. Учир нь
хамгаалалтын албаныхан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хуягууд гээд
дэргэдэх хүмүүсийнх нь ор, дэр өрөө тасалгаа гээд бэлдээд байвал төрийн
гурван өндөрлөгийн өрөөнүүдээс ч олон тоотой болж томордог аж. Инээх
ихдэж, уйлах багадмаар энэ тэнэг явдалд тус эмнэлгийн эмч, сувилагчид
ихээхэн эгдүүцэж байна. Аргаа бараад тус эмнэлгийн захирлын үүрэг
гүйцэтгэгч С.Байгальмаагаас УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын
газар, ЗГХЭГазар, Гадаад харилцааны яам, Төрийн тусгай хамгаалалтын
газарт хандан Төрийн тусгай хамгаалалтын хуулийн дагуу Төрийн тусгай
хамгаалалтын нэг, хоёрдугаар зэрэглэлд хамрагдах зочныг хүлээн авах
боломжгүй хэмээн албан тоот илгээжээ.

эмчлэх боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байгаа аж. Юу болж
байнаа? Ялтан эмчлүүлэх эрхтэй байдаг, төрийн тусгай хамгаалалтанд
байдаг төрийн гурван өндөрлөг өвдөж гэмээнэ эмчлүүлэх эрхээ хасууллаа
гэсэн үг. Энэ нь тус эмнэлгийн буруу ч биш бололтой. Учир нь ялтнууд
төрийн хамгаалалтанд байдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван
гишүүнтэй зэргэлдээ өрөөнд хэвтэх болсон учраас тэр. Үүнийг бичихийн
учир нь дарга, дээдэст тал засахдаа бус төр удирдаж байгаа хүн, ял эдэлж
байгаа гэмт хэрэгтэн хоёр нэг дор зэрэгцээд хэвтэнэ гэхээр л санаанд
багтамгүй учраас л …