
Венесуэлийн Засгийн газраас ерөнхийлөгч агсан Уго Чавесыг гадаадын агентлагаас хөнөөсөн байж магадгүй хэмээн сэжиглэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ тухай газрын тосны асуудал хариуцсан сайд Рафаел Рамирез мэдэгджээ. “BBC”-ийн мэдээлснээр Венесуэлийн албаныхан Уго Чавесийг хөнөөсөн хэрэгт АНУ болон Израйль улсыг сэжиглэж байгаа аж.
Уго Чавес өнгөрсөн 2011 онд хорт хавдартай хэмээн оношлогдсныхоо дараа гадаадын агентлагаас түүнийг тарьсан байж магадгүй хэмээн мэдэгдэж байсан нь ийнхүү сэжиглэх үндэслэл болсон байна. Венесуэлийн албаныхан Уго Чавесийг Палестины чөлөөлөх байгууллагын удирдагч агсан Ясир Арафаттай адил гадаадын агентлагаас хөнөөсөн гэдэгт итгэлтэй байгаа аж.
Рафаел Рамирезийн мэдээлснээр Венесуэлийн Засгийн газраас тусгай комисс томилон экс ерөнхийлөгчийн нас барсан хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэд хэргийн талаар баталгаатай нотлох баримт олно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Венесуэлийн талаас Америкийн дипломатуудыг хөөсөнтэй холбоотойгоор АНУ өчигдөр тус услын хоёр дипломатыг улсаасаа хөөсөн байна.