Зээлийн өрийн үлдэгдэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Зээлийн өрийн үлдэгдэл өсчээ

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын эцэст 4955.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 87.7 тэрбум төгрөг буюу 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1980.6 тэрбум төгрөг буюу 66.6 хувиар өссөн байна.   Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө гуравдугаар сарын эцэст 531.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 56.6 тэрбум төгрөгөөр өссөн  талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 3730.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 204.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч сарын эцэст 80.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төгрөг буюу 28.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 72.9 тэрбум төгрөг буюу 47.5 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны гуравдугаар сарын эцэст 372.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 11.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж