“Нарны домог” 25 нас хүрнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

“Нарны домог” 25 нас хүрнэ

Монголын анхны ардын бүжгийн жүжиг “Нарны домог”-ийн 25 жилийн ой энэ жил  тохиож байгаа юм. Уг ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа энэ сарын 16, 17-нд хоёрхон удаа болох нь ээ. 

Эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл болсон уг ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авьяасаараа дайснаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар тайван аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу, тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулдаг юм.

Уг бүжгийн жүжгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр 13.00 цагт ҮДБЭЧ-нд болно.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж