
Мөн цаашид манай улсад автомашин үйлдвэрлэлийн салбараа бий болгох боломж байгааг дурдаад, “Монгол жолооч нар аль нэг засварын газар гээд явахаасаа илүү бараг өөрсдөө засвараа хийчихдэг, техникийн дэвшлийг хэрэгжүүлэхдээ сайн. Тэднийг давтан сургалтанд хамруулахад л мэргэжилтэй боловсон хүчин бий болчихно. Мөн сүүлийн үеийн залуучууд шинэ машин хөлөглөх сонирхолтой болсон. Иймээс манай улсад Хьюндай салбараа нээж, зөвхөн суудлын тэрэг гэлтгүй том оврын автобус ч үйлдвэрлэх боломж бий” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Барилга, төмөрлөгийн үйлдвэр гээд олон охин компанитай Хьюндайгийнхан зөвхөн автомашины үйлдвэрлэл төдийгүй бусад үйлдвэрлэлээ ч монголд оруулах сонирхолтой байгаа гэдгээ хотын даргад танилцууллаа.