Газар зохион байгуулалтад өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Газар зохион байгуулалтад өөрчлөлт орлоо

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газраас 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулахаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Сумдын шинээр сонгогдсон Засаг дарга, Хурлын төлөөлөгчдийн саналыг тусгахын тулд Бүрд, Баян-Өндөр, Бат-Өлзий, Гучин-Ус, Богд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нэгтгэн аймгийн ИТХ-аар батлуулах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр барилга, байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтийн хүрээнд 10 нэгж талбарын 9,57 га газрыг ИААНБ-д эзэмшүүлэх, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 6,25 га газрыг 77 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх, мөн 56 иргэнд эзэмшиж буй 6,6 га газрыг өмчлүүлэх, Газрын тухай хуулийн Тариалангийн зориулалтаар 1000 га газрыг эзэмшүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих зориулалтаар 54,7 га газрыг эзэмшүүлэхээр, Усан сан бүхий газрыг хамгаалах арга хэмжэний хүрээнд 0,7 га газрыг хамгаалахаар төлөвлөгөөнд тусгасан байна.

Б.БАТЧИМЭГ

(Өвөрхангай аймгаас мэдээлэв.)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж