Том малын зүй бус хорогдол өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Том малын зүй бус хорогдол өсчээ

Том малын зүй бус хорогдол хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 136 мянган толгой болсон байна. Үүнийг жилийн өмнөхтэй харьцуулахад 77.9 мянган толгой буюу 1.3 дахин өссөн үзүүлэлт аж. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, адуу 6.5 мянга, үхэр 13.9 мянга, хонь 50.8 мянга, ямаа 67.6 мянга, тэмээ 142 байжээ.

Уг хорогдлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас олон жилийн дундажтай харьцуулахад хэвийн хорогдол гэж дүгнэж байгаа бөгөөд үүнд зудын нөхцөл байдал голлон нөлөөлсөн тухай тайлбарлалаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж