
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас хоёрдугаар сард Завхан аймгийн Улиастай суманд (10.8 мм) орсон байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 11.0 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн бага температур -48.0 хэм байлаа. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 31 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж Улаанбаатар хотын 32-ын тойрог орчимд 25 удаа, 13-р хороолол орчимд 24 удаа, Хархорин захын орчимд 20 удаа, Офицеруудын ордон орчим 18 удаа, Баруун дөрвөн замын орчимд 11 удаа, 1-р хороолол орчимд 10 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол орчимд 26 удаа, 32-ын тойрог, Офицеруудын ордон орчимд тус бүр 25 удаа, Баруун дөрвөн замын орчимд 22 удаа, Хархорин захын орчимд 21 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 26 удаа, 32-ын тойрог орчимд 24 удаа, 13-р хороолол орчимд 22 удаа, Хархорин захын орчимд 21 удаа 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 26 удаа, агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.
Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний хоёрдугаар сард 1215 удаа гарсны улмаас 19 хүн амь насаа алдаж, 264 мал, 11 амьтан хорогджээ. Мөн объектын түймэр 1180 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 12 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 11 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол гурван удаа, хүчтэй салхи шуурга, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр хоёр удаа, малын халдварт маеди весна өвчин, малын гоц халдварт цэцэг өвчин, бичил уурхайн, нурангины осол 1 удаа бүртгэгджээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний хоёрдугаар сард 8.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.