
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг АТГ шалгаж, эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн УИХ-ын ёс зүйн хороонд шилжүүлсэн талаар өмнө мэдээлж байсан. Тодруулбал, “Өгөөмөр” хүүхэд асрамжийн төвд шалгалтаар ирсэн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ болон Хүүхдийн төлөө газрын албан тушаалтан Б.Жавзанхүү нар шалгалтын ямар ч удирдамжгүй очсон мөртөө тус төвийн тусгай зөвшөөрлийг хураан авсан талаар гомдол иржээ. Тэгвэл энэ талаар гишүүн З.Баянсэлэнгэ үгүйсгэж буй бөгөөд “Өгөөмөр хүүхдийн асрамжийн газрын зөвшөөрлийг би хурааж аваагүй. Ингэх нь хэнд ашигтай болоод ингэж дэвэргэж байгаа юм. Би үүнийг өдөөн хатгалга, гүтгэлэг гэж ойлгож байна” гэсэн юм. Энэ тухай гомдлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцэн шийдэх аж.
Б.ЭНХМАА