
Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас говийн бүс нутгийг болон ашигт малтмалын орд газруудыг эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Тавантолгойн ордыг түшиглэн дулааны цахилгаан станц барих төлөвлөгөө гаргасан бөгөөд говийн бүс нутгийн эрчим хүчийг хангах зорилготой аж. Мөн нийслэлээс Тавантолгой, Оюутолгой орд газарт 220 кВ-ын шугам татах тендер зарлаж, “M-Cи-Эс Интернэйшнл” ХХК гүйцэтгэхээр болсон байна. Түүнчлэн Ухаа худагийн орд дээр 62 МВт-ын хүчин чадалтай станц барихаас 12 МВт-ынх барьж дуусгасан гэнэ. Цагаан суваргын ордыг Багануураас Чойроор дамжуулан цахилгаанаар хангах ажил зураг төслийнхөө шатанд явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах зорилготой бөгөөд дээрх төслүүд хэрэгжсэн тохиолдолд цаашдаа эрчим хүч экспортлох боломж ч бүрдэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ