Москвад цахилгаан автобус үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Москвад цахилгаан автобус үйлчилнэ

Москва хотод 2012 оноос эхлэн цахилгаан автобус үйлчилж эхлэх тухай хотын Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн Газрын тэргүүн Е. Балашов мэдэгдлээ. Мэр С.Собянин Компамаш болон Таткабель үйлдвэрийн хамтран бүтээж байгаа цахилгаан автобусны загварыг биечлэн очиж үзсэн байна.

Хэрвээ санхүүжилт энэ онд багтааж хийгдвэл ирэх жилээс хүрээлэн буй орчинд ээлтэй, орчин үеийн шаардлага хангасан цахилгаан автобус үйлчлэх юм. Шинэ автобусны онцлог тал нь цахилгаан хөдөлгүүртэй учир троллейбус шиг цахилгаан утас замын дээгүүр татах шаардлагагүй аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж