Н.Энхбаярын &#34Сүүдэр&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын &#34Сүүдэр&#34

Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэ­жамъянг намын нөхөд нь зэмлэжээ. Намын даргын нэрээр дэд сайдын суудалд суучихаад одоо юу ч хийхгүй, хойрго хандаж байгаа гэж МАХН-ын гүйцэтгэх товчооны хуралдааны үеэр шүүмжилсэн гэнэ. Үүнд гомдсон Ж.Эрдэнэжамъян албаа өгөхөөр өргөдөл гаргасан гэх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд цацагдлаа. Гэхдээ дэд сайд өөрөө ямар нэг албан мэдэгдэл хийгээгүй байна.  Ямартай  ч  Ж.Эрдэнэжамъя­ны хувьд томилогдсоноосоо  хойш багагүй “асуудал” дагуулсан нэгэн. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг өмөөрч Интерполд захидал бичсэн нь хамгийн том шуугиан байсан. Үүнийхээ төлөө Ж.Эрдэнэжамъян өөрөө өргөдлөө өгөөд явах ёстой гэж шүүмжлүүлж байв. Гэхдээ тэр өргөдлөө өгөөгүй. Харин энэ удаад намын нөхдөөсөө “банга” хүртлээ гээд өргөдлөө өгөхөөр боллоо гэж үү. Хэрвээ үнэн бол бас ч гэж зоригтой л юм. Нөгөөтэйгүүр Хууль зүйн дэд сайдыг МАХН-ын зүгээс ийн шүүмжлэх нь аргагүй. Н.Энхбаярын нэрээр их улс төрд хөл тавьсан цөөнгүй нөхдийн дунд Ж.Эрдэнэжамъян яах аргагүй бий. Үүнийгээ ухамсарласан уу, яасан мэдэхгүй. Ямартай ч намынхаа даргын төлөө захидал зэргийг бичиж үзсэн. Магадгүй хэт шүүмжлэлд өртөөд таг дуугүй болсон биз. Үнэхээр төрийн алба, төрлийн алба хоёроо ялгаж салгаад, үүрэг хариуцлагаа ухамсарласан ч байж болно. Эсвэл зүгээр л “Н.Энхбаярын” гэх нэрнээс салахыг хүссэн байж болох юм. Гэхдээ л тэр “Н.Энхбаярын сүүдэр” хэвээр байх бололтой. Тийм ч учраас намын нөхөд нь “Н.Энхбаярын төлөө ярьсангүй” хэмээн банга хүртээсэн биз.

Л.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж