
Цөмийн энергийн газраас жилд нэг удаа цацрагийн аюултай нөхцөлд ажилладаг хүмүүст зориулсан сургалт явуулдаг. Рентген багаж хэрэгсэл ашигладаг байгууллагуудын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа учраас тэдгээрт ажиллагсдыг цацрагийн аюулаас сэрэмжлүүлэх үүднээс ийн сургадаг ажээ. Энэ жилийн хувьд тус газраас зохион байгуулах сургалтад судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглан ажилладаг хүмүүсийн хамруулахаар болжээ. Сургалт гуравдугаар сарын 25, 26-нд болох бөгөөд сургалтад орохыг хүссэн хүмүүс гуравдугаар сарын 21-ний дотор бүртгүүлэх юм. Судалгаа шинжилгээндээ рентген багажтай ашигладаг аж нэгж байгууллагууд ажилтнуудаа идэвхтэй сургалтад хамруулахыг Цөмийн энергийн газраас сануулж байна.
Д.ЦЭЭНЭ