“Алтайн хүдэр”-ийг шалгахаар Цээлийг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

“Алтайн хүдэр”-ийг шалгахаар Цээлийг зорьжээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлож буй “Алтайн хүдэр” компани сүүлийн таван жилийн турш хүнд даацын машинаар хүдэр тээвэрлэж, говь нутгийн эмзэг хөрсийг орвонгоор нь эргүүлж буй талаар “News week” сонины өчигдрийн дугаарт асуудал дэвшүүлэн бичсэн.  Тэгвэл Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан өнөөдөр Цээл сумыг зорин замд гарчээ. “Алтайн хүдэр” компани анх олборлолт хийж эхлэхдээ хатуу хучилттай зам тавина хэмээн амласан ч өнөөг хүртэл шороон замаар өдөр бүр 70 орчим машин хүдрийг өмнөд хөрш рүү зөөж байгаа нь байгаль орчинд асар их хохирол учруулсныг “Шинэ зууны Цээл” ТББ-ынхан хэлж буй юм. Тэд энэхүү мэдээллээ салбарын сайдад хүргэж, яаралтай хянаж шалгаж өгөхийг хүссэн байна. “Алтайн хүдэр”-ийн хууль зөрчсөн үйлдлээс болж Алтайн нуруу, Их Таянгийн уулсын ховор ан амьтад устахад хүрснийг нутгийн иргэд хэлж байгаа юм. Энэ бүхнийг газар дээр нь үзэж шалгахаар яамны удирдлагууд хэсэг сэтгүүлчдийн хамт Цээл сум руу явсан байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж