Хөвсгөлчүүд урлаг, спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүд урлаг, спортоор өрсөлдөнө

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй аймгийн урлаг спортын наадам маргааш Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Чингүнжавын төв талбайд болно. Тус наадмыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 24 сумын 1000 орчим урлаг спортын баг тамирчид энэ сарын 13-17 ны өдрүүдэд урлаг, спортын 13 төрлөөр өрсөлдөх юм. Нээлтийн үеэр урлаг спортын алдартангуудаар бамбар асаах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох юм.  Маргааш спорт аэробек, дуу бүжиг зэрэг урлаг спортын сонирхолтой үзүүлбэр үзүүлэхээс гадна Мөрөн хотод машингүй өдөр болгох бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд үндэсний хувцастай жагсаалд оролцох аж.  Тус урлаг, спортын наадам үндэсний бөхийн барилдаанаар эхэлж сур харваа, хөнгөн атлетик, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнүүд үргэлжилэх юм.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж