Курсорыг нүдээрээ удирддаг болох нь ээ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Курсорыг нүдээрээ удирддаг болох нь ээ

Компьютерийн гар, хулгана нь компьютертай харьцах гол хэрэгсэл байсаар ирсэн бол  одоо дэлгэцэн дээрх курсорыг нүдээрээ удирддаг болох нь ээ.

Kinect хэрэгслийн нэгэн төрөл болох энэ төхөөрөмжийг бэлэн болгох ажил 2 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Дэвшилтэт алгоритмийн тусламжтай Kinect  таны нүдний хөдөлгөөнийг ажиглаж курсорыг өгөгдлийн сан руу шилжүүлснээр та компьютертайгаа харьцах боломжтой.

Энэхүү технологи нь амьдралд нэвтэрснээр  mouse хэрэглэснээс үүдсэн өвчин эмгэг мартагдах нь дамжиггүй.

Дашрамд дурьдахад энэхүү төслийг хэрэгжүүлэгчид санхүүжилт нь бэлэн байгаа гэнэ шүү.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж