“Арга билэг”-ийн “Дээлт” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

“Арга билэг”-ийн “Дээлт” тоглолт болно

Уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан нэгэн тоглолт тун удахгүй Улсын Филармонид болох гэж байна. Энэ бол “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт. Энэ сарын 22, 23, 24-нд болох тоглолтынхоо бэлтгэлд тэд аль хэдийн оржээ. Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург, Астана, Сөүл, Шанхайн үзэгчдэд бие даасан тоглолтоо тоглож байсан хамтлагийнхан энэ удаад Улаанбаатарынхаа үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар шийджээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард хамтлагийнхан Нью-Йорк, Сиэтл, Денвер хотод болсон жазз хөгжмийн фестивальд оролцоод ирсэн. Хамтлагийн хөгжимчдийн тухайд “Морин хуурын чуулга”-д данстай, шилдэг хөгжимчдийн нэг.    
            
Харин “Арга билэг” хамтлагийн тухайд үндэсний хөгжмийн зэмсэгээр жазз уран бүтээл туурвидаг нь энэ хамтлагийн онцлог. Тиймдээ ч этно-жазз хамтлаг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Ардын дуу болон орчин цагийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлийг этно-жазз хэв маягаар найруулж тоглохын зэрэгцээ өөрсдийн зохиосон уран бүтээлийг мөн энэ урсгалаар туурьвидаг хамтлаг маань эдүгээ “Дээлт”, “Дэв” гэсэн 2 цомогтой.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж