
Монголын залуучуудын холбоо, тус холбооны “Залуучуудын хууль эрх зүйн хороо”-ноос Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Ингэхдээ тус хуулийн 7 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсэгт “Улс төрийн намын дэргэдэх Залуучуудын төрийн бус байгууллага байгуулахыг хориглох /Намын дэргэдэх Залуучуудын байгууллагыг татан буулгах/ мөн Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах зэрэг хоёр заалтыг нэмэх, түүнчлэн тухайн хуулийн заалтаас 3.2 Монгол улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна, 3.5 Намд албадан элсүүлэх болон намаас гарахыг шаардах, шахалт үзүүлэхийг хориглоно, 24.2.2 энэ хуулийн 3.7 дахь заалтыг зөрчиж, иргэний зөвшөөрөлгүйгээр намын харъяаллыг нь тодорхойлсон бол албан тушаалтанд 20000-60000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулах гэсэн заалтуудыг хүчингүй болгох талаар өөрчлөхөөр тусгажээ.
Мөн энэ хэвлэлийн бага хурлаар 40 хүртэлх насны залуучуудыг намын харьяалалгүй, хатуу гишүүнчлэлгүй болгох талаар ярилцах юм байна. Энэ хэвлэлийн бага хурал нь “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд өнөөдөр буюу 03-р сарын 12-нд 11.00 цагаас болох юм байна.