
Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 53-р сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цайны сүү, ааруул идээд өнгөрөгч баасан гаригт хордсон. ХӨСҮТ-д нийт 12 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайжирч байна.Хүүхдүүдийн ялгадас, бөөлжиснөөс шинжилгээ авсан бөгөөд өнөөдөр хариу нь гарах аж. Мөн уусан сүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лаборатори шинжилгээ хийснээ өнөөдөр олон нийтэд мэдээллэх юм.
Г.Гэрэлээ