Перу Венесуэлаас жишээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Перу Венесуэлаас жишээ авлаа

 Перугийн ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд популист офицер ялалт байгууллаа. Латин Америкийн бас нэг оронд Америкийн эсрэг популист еөрөнхийлөгч гарч ирэв.

Бэлтгэл офицер Ольянта Умала өөрөө Уго Чавесийг шүтэн бишэрдэг. Тэрээр сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар ялах бүрэн боломжтой болж ирэв.Сонгуулиар экс ерөнхийлөгч Альберто Фухиморийн охин Кейко багагүй санал авлаа.

Эхний шатанд ялалт байгуулсан Ольянта Умала, зүүний чиглэлийн Үндэсний намыг толгойлдог. Сонгуулийн хороо саналын хуудасны 43 хувийг тоолоод байхад тэр 27 хувийн санал авсан байв. Хоёрдугаарт Сангийн сайд асан либерал Педро Пабло Кусински 23,6 хувиар, Кейко  21,8 хуьвиар дараалж байна. Санал тооллого дуусаагүй учир Кейко Умалатай хоёрдугаар шатанд өрсөлдөх байх хэмээн ажиглагчид үзэж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж