Засгийн газраа шинэчлэх төлөвлөгөөг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Засгийн газраа шинэчлэх төлөвлөгөөг танилцуулав

Хоёр ч яамыг татан буулгасан Засгийн газрын шинэчлэлийн төлөвлөгөөгөө Хятад танилцуулсан тухай Reuters мэдээлэв. Хятадын Засгийн газарт 1998 оноос хойш хийгдэх хамгийн том өөрчлөлт нь энэ болох бөгөөд шинэчлэлийн хүрээнд яамдын тоог цөөлж, тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх гэнэ.

Си Жиньпин. Фото: Goh Chai Hin / AFP

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганд танилцуулсан дээрх төлөвлөгөөний дагуу Төмөр замын яам цомхтголд орсноос гадна Гэр бүл төлөвлөлтийн комиссийг Эрүүл мэндийн яамны мэдэлд шилжүүлжээ. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн, эмийн хяналтыг хариуцдаг агентлагуудын эрх мэдлийг чангатгасан байна.

Төмөр замын яам, Гэр бүл төлөвлөлтийн комисс нь сүүлийн жилүүдэд тогтмол дуулиан шуугианы бай болж байсан тухай Reuters сануулав. Төмөр замын яаманд авилга, зарлага нэмэгдүүлсэн хэрэг нэлээд гарсан бөгөөд Гэр бүл төлөвлөлтийн орон нутгийн комиссууд эмэгтэйчүүдийн үр хөндөлтийг  албадан хийлгэдэг байсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Мөн хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанар муу гэх дуулиан нэлээд газар авсан билээ.

Хятадад 2012 оны намар, 2013 оны хавар удирдлагын төлөвлөгдсөн солилцоо хийгдлээ. Си Жиньпинийн толгойлсон “тав дахь үеийн” удирдлага одоо 10 жилийн турш Хятадыг удирдахаар болж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж