ХОМ-ээ мэдүүлээгүй “нөхдүүд”-тэй танилц

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

ХОМ-ээ мэдүүлээгүй “нөхдүүд”-тэй танилц

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнгөрсөн 2012 оны мэдүүлгийг улсын хэмжээнд шинэчлэн бүртгэсэн. Нийт 47 мянга орчим мэдүүлэг гаргагчаас энэ удаад 99.97 хувь нь цаасаар болон цахим хэлбэрээр мэдүүлгээ бүртгүүлжээ. Үүнээс 22 албан тушаалтан хугацаа хожимдуулж мэдүүлсэн, 15 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ огт гаргаж өгөөгүй байгаа аж.

Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан мэдүүлэг гаргагчдаас төрийн захиргааны албан тушаалтан дөрөв, аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 16, улс төрийн /Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч/ албан тушаалтан найм, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан долоо, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллагын удирдах хоёр албан тушаалтан байгаа гэнэ. Мэдүүлгээ хугацаа хожимдож гаргасан болон огт мэдүүлээгүй албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар А.Батхуягаас тодруулсан юм.

-ХОМ болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ цаг тухайд нь мэдүүлээгүй, мэдүүлэхээс татгалзсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Авлигын эсрэг хуулинд зааснаар мэдүүлэг гаргаагүй албан тушаалтныг ажлаас халах хариуцлага хүлээлгэдэг. Харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар мэдүүлгийг хугацаа хожимдож мэдүүлсэн бол сануулах арга хэмжээ авдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхой биш бол албан тушаалаас нь халах хариуцлага тооцно.

-Танайхаас хариуцлага тооцдог уу?

 
-Ер нь бол байгууллагуудаас тайлан мэдээг аваад, нэгтгээд хариуцлага тооцох асуудлыг тухайн байгууллагуудад тавьдаг. Шаардлагатай үед манай байгууллагаас ч хариуцлага хүлээлгэж болно.

-Хөрөнгө, ашиг орлогоо нууж дарагдуулсан эсэхийг хэрхэн шалгадаг вэ? 

-Авлигатай тэмцэх газраас тодорхой төлөвлөгөөний дагуу байгууллагуудыг нэгдсэн журмаар шалгаж байгаа. Мөн манайд ирүүлсэн мэдээллийн дагуу шалгадаг.

-Бүх албан тушаалтныг шалгаж, зөрчлийг илрүүлэхэд танай байгууллагын ажиллах орон тоо, хүчний хувьд бололцоотой юу?

-Нэг жилийн хугацаанд бүх мэдүүлэг гаргагчдын тайланг нэгбүрчлэн шалгана гэдэг бас хүндрэлтэй байдаг. Гэхдээ бид жил бүр төлөвлөгөө гаргаж шалгадаг. Тухайлбал, өнгөрсөн жил шалгагдаагүй хоцорсон байгууллагуудын ажилтнуудын мэдүүлгийг энэ жил нарийвчлан шалгана.

Ингээд Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө орлогоо хугацаа хожимдож, огт мэдүүлээгүй албан тушаалтнуудын нэрсийг толилуулъя.

Д.ЖАРГАЛ

Мэдүүлгээ хуульд заасан хугацаанд
гаргаж өгөөгүй
албан тушаалтнууд:

1

Баттөмөрийн
Энхбаяр

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2

Батсүрэнгийн
Батнасан

Нийслэлийн
Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

3

Лхагвасүрэнгийн
Баяртулга

Нийслэлийн
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

4

Ким Жанг Жин
/БНСУ-ын иргэн/

Монгол Улсын
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

5

Абшукер
Баяраа

Баян-Өлгий
аймгийн ЗДТГ-ын УБ хот дахь төлөөлөгч

6

Батчулуун
Жаргалсайхан

Төв аймгийн
Цээл сумын ИТХ-ын төлөөлөгч

7

Чагнаадорж
Дашдэмбэрэл

Төв аймгийн
ИТХ-ын төлөөлөгч

8

Даваажав
Батсуурь

Төв аймгийн
Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч

9

Мэндээгийн
Нямсүрэн

Төв аймгийн
Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч

10

С.Даваасамбуу

Төв аймгийн
Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч

11

Ядам
Моломжамц

Төв аймгийн
Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

12

Анаа
Мөнхжигүүр

Төв аймгийн
Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

13

Доржбаатар
Батжаргал

Төв аймгийн
Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

14

Нэргүй Гончиг

Төв аймгийн
Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

15

Мухархалзан Дашзэвэг

Төв аймгийн
Баян-Өнжүүл сумынИТХ-ын төлөөлөгч


Мэдүүлгээ
хугацаа хожимдуулж мэдүүлсэн:

1

Мижидийн
Тулга   

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2

Борын
Өлзийбат

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

3

Сүндэвийн Бямбацэрэн

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

4

Цогтын
Одонтуяа

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

5

Урангуагийн
Хосбаяр

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

6

Батсайханы
Тамир

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

7

Галбадрахын
Нарантуяа

УИХ-ын Тамгын
газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

8

Дамжингийн
Алтандорж

УИХ-ын Тамгын
газарт референт

9

Лундаагийн
Батзориг

Санхүүгийн
Зохицуулах хорооны Тамгын газрын Санхүүгийн хэлтсийн дарга

10

Сагидолда
Бейбитхан

Баян-Өлгий
аймгийн Улаанхус сумын ИТХ-ын төлөөлөгч

11

Үүрцайх
Сүглэгмаа

Говь-Алтай
аймгийн Цогт сумын ИХ-ын төлөөлөгч

12

Самжид
Алтанхуяг

Баян-Өлгий
аймгийн Хөгжим драмын театрын ерөнхий балетмейстр

13

Хафез Мурат

Баян-Өлгий
аймгийн Хөгжим драмын театрын ерөнхий удирдаач

14

Бадей
Муратбек

Баян-Өлгий
аймгийн Хөгжим драмын тетарын ерөнхий найруулагч

15

Абшүкир Ханат

Баян-Өлгий
аймгийн Хөгжим драмын театрын хормейстр

16

Мүберек
Амантай

Баян-Өлгий
аймгийн  ЕБ-ын 2-р сургуулийн сургалтын менежер

17

Равдаа
Мядагмаа

Баян-Өлгий
аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сургалтын менежер

18

Азкей Еркегүл

Баян-Өлгий
аймгийн  ЕБ-ын 1-р сургуулийн сургалтын менежер

19

П.Мөнхжаргал

Сангийн яамны
ММНБИ-ын Ерөнхий менежер

20

Дорж Бадрах

Сэлэнгэ
аймгийн ИТХ-ын төлөөлөгч

21

Пэрэнлэй Туяа

Сэлэнгэ
аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгч

22

Даш
Бямбасүрэн

ЭХЯ-ны Эрчим
хүчний хөгжлийн төвийн Санхүү,эдийн засгийн хэлтсийн дарга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж