
Булган аймгийн Хялганат тосгоны Соёлын төвийн хамт олон өнгөрсөн оны амжилт бүтээлээ бататган шинэ он гарсаар олон сайхан уран бүтээлийг хийжээ. Саяхан малчдын зөвлºгөөний ЗАА-тайгаа хамтран зохион байгуулж хөдөөгийн малчдад зориулсан “Таван эрдэнэ” концертыг бэлтгэн үзэгч олонд өргөн барьсан байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд “КАРАОКЕ -2013” нийтийн дууны цэнгүүн, Хялганат тосгоныхоо хэсгүүдийн дунд “Бүсгүйчүүд” тэмцээнийг зохион явуулжээ. Мөн чөлөөт уран бүтээлч дуучин Т.Булгантамирын “Хүслээр болдоггүй орчлон” нэртэй уран бүтээлийн бие даасан уран бүтээлийн тоглолтыг бэлтгүүлэн үзэгч олонд өргөн барьж үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ. Тус соёлын төвийн хамт олон энэ онд 76 төрлийн ажлыг санаачлан хийхээр төлөвлөсний дотор “Хялганат түмний дуу” нэртэй уран бүтээлийн тоглолтыг бэлтгэн Хялганат тосгон болон Булган аймгийн иргэд хөдөлмөрчдөд хүргэх.
“Соёлын чуулган”-ыг анх удаагаа санаачлан зохион байгуулж соёлын төвүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхэд гарц олох. “Нутаг нутгийн ая дуу” нэртэй аймаг аймгийн уран бүтээлчдийг оролцуулсан цуврал концертыг үзэгч түмэндээ өргөн барихаар төлөвлөжээ. Соёл урлагийн арга хэмжээнүүдтэй холбогдуулан өөрийн орон нутгийн уран бүтээлчдийн зохиосон хэд хэдэн дууг олон нийтэд зааж сургах, түгээн дэлгэрүүлэх ажилдаа шамдан оржээ. Энэ хамт олон ярихдаа. “Бид аль болохоор өөр өөрсдийнхөө ажил үйлчилгээг дээрээс гар харахгүйгээр хийж тогтмолжуулсан соёл урлагийн үйлчлэгээг шинэ шатанд гаргахыг зорьж явна” хэмээн ярилаа.