ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

ХХЕГ-ын даргаар Ш.Лхачинжавыг томиллоо

Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын ажлаас Ц.Сэргэлэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Ш.Лхачинжавыг тус газрын даргаар томилсон билээ.

Ш.Лхачинжав 1971 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Сэлэнгийн Алтанбулагийн техникумыг авто механик, ЦИС ХЦДС­­­-ийг Хилийн албаны ажилтан хуульч, ОХУ-д хилийн цэргийн академи төгсгөн Герман, Египет улсад мэргэжил дээшлүүлжээ.

Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албанаас ажлаа эхэлж баруун, зүүн, хойд, өмнөд хилийн хэсгүүдэд байрладаг ангиудад шалган нэвтрүүлэх албаны шалгагч, штабын даргын дөрвөн ч ангийн захирагчаар ажиллаж, мөн 90-д оны сүүлчээр тэр үеийн нэрлэснээр ХЦУГ-д боловсон хүчний хэлтэст гэрээт цэрэг хариуцсан офицероор ажиллаж байсан юм байна.

БХИС дээр “Улсын хил хамгаалалтад орон нутгийн засаг, захиргаа, ард иргэдийг оролцуулах ажиллагааг боловсронгуй болгох нь’’ сэдвээр цэргийн ухаанаар доктор хамгаалжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж