Орос, Польш хоёр самбрын бичгийг тохиролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Орос, Польш хоёр самбрын бичгийг тохиролцоно

Смоленскийн дэргэд сүйрсэн онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөөний бичгийг хоёр орон тохиролцон шийдэх болно гэж Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский  даваа гаригт Дмитрий Медведевтэй хэлэлцээр хийсний дараа мэдэгджээ. “Энэ дурсгалын газар барлах самбрын бичгийг хоёр талын хэл дээр бичих бөгөөд түүний утга агуулгын талаар талууд тохиролцоно гэд та бүгдийн анхаарлыг хандуулж байна” хэмээн Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский  мэдэгджээ.

2010 оны дөрөвдүгээр сарын 1О-нд Смоленскийн ойролцоо Польшийн ерөнхийлөгчийн  Ту-154 онгоц сүйрч тэнд явсан 96 хүн амь үрэгдсэн байв. Амь үрэгдэгсдийн ари гэрийнхэн тэнд дурсгалын самбар байрлуулан “Зөвлөлтийн хомрголон устгалд амиа алдсан Польшийн офицерүүдийн дурсгалын 70 жилийн ойд оролцохоор явж байхдаа ерөнхийлөгч Качиньский амь үрэгдлээ” гэсэн бичигтнэй самбрыг оросууд солин  зөвхөн онгоцны ослоор амь үрэгдэгсдийг дурссан болгосон байлаа. Тэр  хоёр орны хооронд дуулиан үүсгээд байгаа юм. Оросын Гадаад хэргийн яам “Оросын нутаг дэвсгэрт төрийн хэл нь орос болох” учраас самбрыг солино гэдгээ бид Польшийн талд нэг биш удаа сануулж байсан гэж мэдэгдсэн байв. “Зөвлөлтийн хоморголон устгалтын” тухай бичигтэй самбрыг Польшид явуулна гэдгээ Смоленскийн захирагч Андрей Евсеенков мэдэгджээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж