“Дүүлэн нис” кинонд БНСУ-ын жүжигчид тогложээ

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

“Дүүлэн нис” кинонд БНСУ-ын жүжигчид тогложээ

"DOZ entertainment”–ынхан дахин гадаадын уран бүтээлчидтэй хамтран “Дүүлэн нис” нэртэй түүхэн киног бүтээжээ. Энэ сарын 7-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн “Дүүлэн нис” түүхэн кино өдөр бүр “Тэнгис”, “Өргөө” кино театруудаар гарч байна. Уг киноны зохиолыг Ш.Доржсүрэн, Э.Мөнгөнхүү нар бичиж, ерөнхий найруулагчаар “DOZ entertainment”–ын найруулагч Ш.Доржсүрэн ажиллаж, гадны зураглаачид хамтарсан бөгөөд гол дүрд жүжигчин А.Мөнгөнзул, Пан Ин Хаэ, Кан Таэ Юёон, Лэ Наэ Шин, Ким Сун Ах нар тоглосон байна.

 “DOZ entertainment”–ын энэ удаагийн кино багт Итали, Солонгос, Энэтхэг, Аргентины уран бүтээлчид хамтарсан бөгөөд Өмнөд Солонгосын жүжигчдийг тоглуулжээ.

Энэ киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хорооны павилонд хийсэн бөгөөд  нийт таван  өдрийн хугацаа зарцуулжээ. Сонирхуулхад,  энэ павилон нь зөвхөн Хааны ордны хэсэг нь гэхэд 100 гаруй өрөөтэй төдийгүй гадна талдаа эртний сүрлэн дээвэртэй тариачдын байшингаас эхлээд МЭ-ний X зуунаас ХХ зуун хүртлэх бүхий л цаг үеийн тухай өгүүлэх кино зураг авч болохуйцаар  барьж байгуулсан, нэг уулын амыг бүрэн эзэлсэн маш том байгууламж аж.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж