Д.Баттөмөрийн тайлан тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Д.Баттөмөрийн тайлан тоглолт болно

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр энэ сарын 16-ны өдрийн 19 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт “Туулын урсгал шөнөдөө сайхан” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна.  Бид түүнийг  “Баянхангай”, “Намуун үдэш”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Миний нутгийн бараа”,  “Дуу минь дуу минь”, “Сайн нөхрийн ерөөл”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”,  “Сансрын нисгэгчийн ээжийн дуу”, “Чамайг тойрон эргэлдэнэ”, “Есөн эрдэнийн орон”, “Манай ангийнхан”, “Дорнын цагаан саран”,  “Би хаана төрөө вэ?”, “Мандухай”, “Бодлын цагаан хун” гээд  сэтгэлд хоногшсон дууны сайхан аялгуугаар нь мэдэх билээ. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд дууны урлагийг  Д.Баттөмөр гэдэг хүнгүйгээр төсөөлөхгүй болтол өөрийн өнгө төрхийг бий болгосон  хөгжмийн зохиолчийн тоглолтод хүрэлцэн ирснээр  симфони найрал хөгжим,   төгөлдөр хуур, морин хуурын  эгшиг  таны сонорыг мялаах болно.

С.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж