
дарга З.Энхболд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар,
УИХ-ын гишүүн М.Зоригт, Сангийн сайд Ч.Улаан нарын зүүн аймгуудад хийж
байгаа ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна. Тэд өчигдөр Бичигтийн
боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Зүүн аймгийг урд хөрштэй холбоход
гүүр болж буй Бичигтийн боомтыг Замын-Үүдийн боомтын нэгэн адил үйл
ажиллагааг нь өргөтгөж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх шаардлага
байгааг холбогдох албаныхан энэ үеэр УИХ-ын даргаас хүслээ. Учир нь
Бичигтийн боомтоор хил нэвтрэн урд хөрш рүү ороход Хятадын Улаанхад
нэртэй муж байдаг аж. Монголчууд энэхүү мужаас барилгын материалыг
ихэвчлэн татдаг бөгөөд Бичигтийн боомтоор дамжуулахад 100 гаруй км бол
Замын-Үүдийн боомтоор дамжуулан татахад 300 гаруй км зам туулах болдог
байна. Тиймээс Бичигтийн боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх нь зардал
хэмнэх бололцоог олгох аж. Мөн Монгол Улс түүхий нефтээ Хөх хот руу
экспортолж, улмаар тус хотод боловсруулан буцааж импортлох гэрээ
хэлэлцээрийг холбогдох газруудтай хийгээд байгаа юм байна. Энэ үед
Бичигтийн боомтоор нефть экспортлох, импортлох асуудал ч тавигдана.
Тиймээс энэ бүх асуудлаа бодсон ч боомтын үйл ажиллагааг Замын-Үүдийн
боомтын нэгэн адил ажиллагаатай болгох нь чухал гэнэ. Мөн орон нутгийн
удирдлага хийгээд иргэд Бичигтийн боомтыг аймгийн төвтэй холбосон хатуу
хучилттай авто зам, Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой холбох авто
замыг 2016 онд ашиглалтад оруулна хэмээн хүлээж суух биш, түүнээс урьтаж
авто замыг барьж ашиглах нь эдийн засгийн үр өгөөж нь өндөр тусна гэж
үзэж байна.
Яг одоо УИХ-ын дарга тэргүүтэй багийнхан Сүхбаатар
аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийж буй юм.
Тэдэнд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн хууль, тогтоолын
төслийн талаар танилцууллаа. Сануулахад, УИХ-ын дарга өнгөрсөн долоо
хоногийн лхагва гариг буюу гуравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотоос
мордсон юм. Зүүн аймагт хийж буй энэхүү томилолт Хэнтий аймгаас эхэлж,
Дорнод аймгаар үргэлжлэн Сүхбаатар аймагт хүрснээр өндөрлөх болж байна.
Г.ДАРЬ