
“Юу? Та бүхэн юун түрүүдн Рунитай холбоо асуудлыг сонсохыг хүсээд байгаа юм уу? Арай бодитой, үндэслэлтэй юм ярьсан нь дээр биш үү? Хэмээн Сэр Алекс хэвлэлийн хурлын эхэнд сэтгүүлчдээс хариу лавласан байна. Та бүхний хэвлэлдээ бичиж буй зүйл чинь ор үндэсгүй худал. Худлаа бичээд байдаг хоёр ч хэвлэлийг би хэвлэлийн хурал оролцох эрхийг нь хассан. Тэд албан ёсоор уучлалт гуйж, залруулга хийгээгүй цагт хэвлэлийн хуралд оролцохгүй. Руни бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй. Бэлтгэл дээр хоорондоо үг солиогүй гэснээс үүдэн ийм зүйл бодож олно гэж байх уу?
Тэр яагаад нөөцөнд үлдээснийг сайн ойлгож байсан. Энэ бол тактикийн цэвэр урхи байсан. Тэгээд ч би энэ тактикийг зөв гэж үзсэн. Бид үргэлж ийм байдлаар багаа өөрчлөөд байдаггүй нь үнэн. Гэхдээ энэ удаад тэр тактик яг талбайд хэрэгжиж байсан. Руни багтаа үлдэнэ. Ирэх улиралд ч багтаа тоглоно. Үүнийг би амлачихья” хэмээн Сэр Алекс Фергюсон хэлсэн байна.
Эх сурвалж: www.new.mn
