
Яаралтай түргэн тусламжийн төв өнгөрсөн шөнө ачаалал ихтэй хоножээ. Өчигдөр ажлын өдөр байсан ч тус төвд 780 дуудлага ирсэнээс төрөхийн 78, осол, гэмтлийн 111 байсан бол хоолны хордлого, архидалт, согтуугаар гудамжинд унтсан дуудлагууд зонхилсон байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн баярын уур амьсгал орон хаа сайгүй баярын цэнгүүн, шоу болсон бөгөөд үүнээс үүдэн дийлэнх дуудлагыг архидалт, ходлогын дуудлагууд эзэлсэн байна. Ялангуяа өнгөрсөн шөнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага их байжээ.
Өнөөдөр өглөө ээлж солигдосноос хойш одоогийн байдлаар нийт зөвхөн том хүний 292 дуудлага ирсэн байна. Нийслэл хотын хэмжээнд өнөөдөр 40 эмч, түргэний машины хамт иргэдэд үйлчилж байна.
Он гарснаас хойш яаралтай түргэн тусламжийн төвд нохойд хазууллаа гэх дуудлага өдөрт нэгээс хоёр ирэх болсон бөгөөд Хан-уул дүүрэгт хамгийн их гардаг уг зөрчлөөс иргэдийг урьдчилан сэргийлж бага насны хүүхдээ хараа хяналтгүй гадуур явуулахгүй байхыг анхааруулсан юм.
Г.ДАША