
2008 оны үймээнийг зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдаж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хохирогчдын хүсэлтээр дахин шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр энэ сарын 2-ны өдөр 2008 оны сонгуулын үеэр бэртэж гэмтсэн цагдаагийн албан хаагчдын төлөөлөл энэ хүсэлтийг гаргажээ. Ингэхдээ тодорхой үндэслэлүүдийг гаргажээ. Хуульд зааснаар хохирогчдын хүсэлтийн хариуг нийслэлийн Прокурорын газраас ажлын тав хоногт өгөх ёстой ч О.Магнай нарын хавтаст хэргийг шалгахад нэлээд урт хугацаа шаардах аж.
Н.Түвшин