Гивлүүртэй эмэгтэйчүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Гивлүүртэй эмэгтэйчүүдийг баривчилжээ

Парисын Дарь эхийн сүмийн өмнө зохион байгуулсан жагсаалын үеэр гивлүүртэй байсан хоёр эмэгтэйг баривчлан саатуулсан тухай цагдаагийн газрын комиссар мэдээлсэн аж.

“Тэд нарыг исламын ёс заншлын дагуу гивлүүр өмссөн байсан гэж баривчлаагүй юм, харин тэд жагсаал цуглаан хийх тухайгаа мэдэгдээгүй байсан шалтгаанаар баривчилагдсан юм” гэж тайлбарласан байна.  
Цуглааныг зохион байгуулсан “Миний Үндсэн хуулинд битгий гар хүрээрэй” хэмээх нийгэмлэгийн гишүүн Рачид Некказ “Гивлүүр өмссөн гэж торгууль ногдуулахыг хүссэн боловч хүлээж аваагүй, тэгээд цагдаагийн газар луу авч явсан юм” гэж ярисан байна.
Өнгөрөгч даваа гаригаас эхлэн Франц улсад burca буюу бүрэн халхлах гивлүүрийг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болж, олон нийтийн газар, албан байгууллага, эмнэлэг, нийтийн тээвэр, дэлгүүр хоршоо, худалдааны газар бүрэн халхалсан гивлүүртэй явахыг хориглоод байгаа билээ.
Бүтэн гивлүүр өмсөхийг хориглох тухай хууль ихээхэн маргаан дэгдээгээд байгаа бөгөөд засгийн газраас өрнүүлсэн кампанит ажлын үеэр “Бүгд найрамдах улс нуун далдлаагүй  ил тод нүүрийн дор амьдрана” гэсэн уриа дэвшүүлсэн аж.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж