Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.03.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 28-30 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Улз, Ерөө, Сэлэнгэ, Хараа, Халх голын сав газар болон Дорнод Монголын талаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас
орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 9-14 метр,
зарим үед секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 28-30 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хараа голын саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, өмнөд хэсгээр 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 28-30 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж