
Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээний үеэр 15 шилдэг ээжүүдийг тодруулан өргөмжилдөг бөгөөд ээжүүдийг аймаг, сум, нийслэлийн хороодоос тодорхойлдог байна. Тухайн ээжүүдийг ямар нэгэн мөнгө төгрөгөөр тодорхойлдоггүй чин шударгаар олондоо нэр төртэй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн,тэдгээр нь төр нийгэмдээ бодит хувь нэмэр оруулж байгаа, байр сууриа эзэлсэн, гавьяатай ээжүүдийг шалгаруулдаг талаар онцоллоо. Тус арга хэжээний үеэр ҮДБЧ-ын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолт сонирхуулах юм байна. Энэ жилийн шилдгээр шалгарсан 15 ээжийн дунд хамгийн өндөр настай нь 87-той буурай байгаа бол хамгийн залуу нь 55 настай эмэгтэйг тодруулсан байна. Эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллах хугацаандаа 40 гаруй мянган хүүхэд эх барьж авсан хүний гавьяат эмч Б.Бүлтэн Алдарт ээжээр тодорч байгаа талаар мэдээлэв. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага нь ашгийн бус учир тус арга хэмжээ үнэ төлбөргүй байна. Хэдийгээр урилга дээрээ 5000 төгрөг гэсэн байдаг ч хүссэн хүмүүс хандив маягаар такс өгч болдог талаар мэдээллээ. Дашрамд дуулгахад хүрэлцэн ирсэн 2000 ээжүүдэд бүгдэд нь сарнай цэцэг бэлэглэх бөгөөд ээжүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байлаа.