“Универсиад”-ын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн болно

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу явагдаж байгаа оюутны спортын  III их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Оюутны универсиад наадам 4 жилд нэг удаа болдог ба бага олимп гэсэн тодотголын дор маш өргөн хүрээг хамардгаараа онцлогтой.

МСБХ-ны хувьд Универсиад наадмын зохион байгуулалтыг тасралтгүй  3 дахь удаагаа хариуцан ажиллаж байгаа юм. Их наадам спортын 15 төрлөөр 3 үе шаттай явагдаж байгаа ба сагсан бөмбөгийн тэмцээний нийслэлийн бүсийн тоглолтууд өнгөрсөн 2-р сарын 23-24-ний өдрүүдэд МУБИС, ШУТИС, МУИС-ийн Худалдааны сургууль, ЭМШУИС-ийн спорт зааланд тус тус явагдсан. Тэмцээний ерөнхий шүүгчээр МСБХ-ны ОУ-ын шүүгч Д.Ганзориг ажиллаж, тоглолтуудыг холбооны албан ёсны  шүүгч нар удирдан явуулсан. Нийтдээ 15 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 14, эмэгтэй 13 багийн 300 гаруй оюутан тамирчин өрсөлдсөн юм.

Нийслэлийн бүс болоод хөдөө орон нутгаас шалгарсан шилдэг оюутан сагсчдын дунд зохиогдох шигшээ тэмцээн энэ сарын 11-15ны өдрүүдэд болох гэж байна. Эрэгтэй 14, эмэгтэй 12 баг өрсөлдхөөр болсон. Тэмцээний техникийн зөвлөгөөн ирэх ням гаригт буюу 2013.03.10-ны өдрийн 14.00 цагаас “Спортын төв ордон”-ы хурлын танхимд болно.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж