Хаяг солих ажил удаашралтай байна гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Хаяг солих ажил удаашралтай байна гэж үзжээ

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2010 оны 83 дугаар тогтоолын дагуу шинээр байгуулагдсан Арвайхээр сумын Ноёны 10 дугаар  баг  иргэдийнхээ иргэний үнэмлэхний хаягийн шошго болон айл өрхийн хашааны дугаарыг шинэчилж байна. Тус багт 16-гаас дээш насны 1339 иргэн оршин суудаг бөгөөд бүтэн гурван сарын турш үргэлжилсэн хаяг солих үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар 650 орчим иргэд хамрагджээ. Цаашид уг ажлыг эрчимжүүлэх аянд иргэдийг татан оролцуулах ажлыг энэ долоо хоногт эрчимжүүлэх хэрэгтэй байгааг орон нутгийн удирдлагууд холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж