Цонх угаагч робот Winbot

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Цонх угаагч робот Winbot

Цонх угаачихдаг роботтой байвал сайхан биш гэж үү. Цонхтой холбоотой олон нээлтүүд гарч байгаа бөгөөд арвин сонголттой болжээ.

Угааж цэвэрлэх шаардлагагүй цонхны шил гарах болтол бид цонхоо угаасаар  л байх болно.

Тэгвэл Бяцхан робот Winbot-ыг  энэхүү уйтгартай  ажлыг хөнгөвчлөхөөр бүтээжээ. Энэ нь ихэнх роботууд шиг нүүр царай хөлгүй ч гэлээ таны цонхыг тув тунгалаг болтол нь зогсолтгүй ажилладаг гэнэ.

Winbot нь сорох төхөөрөмжтэй учир шилэнд ямарч зай завсаргүй хүрэлцдэг бөгөөд резинэн чийргэвчтэй хусуураар гялалзуулаад өгнө.
Танд ганцхан товчлуур дарах л ажил үлдлээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж