&#34Ювентус&#34, &#34ПСЖ&#34 шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

&#34Ювентус&#34, &#34ПСЖ&#34 шөвгийн наймд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө болж, хоёр баг шөвгийн наймын шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Шотландын “Селтик”-ийг талбайдаа хүлээн авсан Италийн “Ювентус” өрсөлдөгчөө 2:0 харьцаатай буулган авснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:0 харьцаатай ялалт байгуулав.

Мөн өнгөрсөн шөнө Испанийн “Валенсия” болон Францын “ПСЖ” багийн хариу тоглолт болж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Өмнө нь Испанид болсон эхний тоглолтод Францын баг 2:1 харьцаатай ялалт байгуулаад байсан тул шөвгийн наймд өрсөлдөх эрхтэй болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж