Бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх талаар лекц уншив

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх талаар лекц уншив

“JCI Монгол” байгууллагын ерөнхийлөгч Ц.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд Эрдэнэт, Дархан хотод ажиллалаа.

“JCI Монгол” байгууллага нь өдгөө 600 орчим гишүүнтэй үндэсний хэмжээний байгууллага болжээ. “Ухаалаг Монгол хүн” сэдвээр эдийн засагч Д.Жаргалсайхан, Жижиг дунд бизнесийн зээлд хэрхэн хамрагдах тухай сэдвээр ЖДҮГазрын дарга Б.Бат-Амгалан, “Хувь хүний имиж” сэдвээр “Common coach” компаний захирал Д.Наранцэцэг, Бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх тухай сэдвээр Лектор төвийн багш н.Мөнгөнбаяр нар сургалт явуулсан байна. Эрдэнэт, Дархан хотод зохиогдсон сургалт уулзалтанд 200 орчим гишүүд, сонирхогч залуус оролцжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж