
Уг хуулийн төсөлд:
-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн болон Сахилгын хорооны бүрэлдэхүүн бие даан, хараат бусаар ажиллах, улмаар хөндлөнгийн, мэргэжлийн байх нөхцөлийг хангах,
-Шүүгчдийн зөвлөлийг албан тушаалаараа бүрдүүлж байсныг өөрчилж шүүгчдийн зөвлөлгөөнөөс сонгож байгуулах журамд шилжүүлэх,
-Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчдийн хэрэгжүүлж байсан захиргаааны чиг үүргийг хүчингүй болгох,
-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг хуулийн заалтыг өөрчилж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь орон тооны байж, түүнийг Ерөнхийлөгч шууд томилж байх, үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга, 10 гишүүнтэй байхаар өөрчлөн найруулахаар тусгажээ.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг Төрийн албаны ангиллын аль зэрэглэлд хамааруулах тухай асуудлыг зохицуулсан УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах, 2010 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Д.Цэцэн