Ванкуверийн олимпийн кёрлингийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ванкуверийн олимпийн кёрлингийн аваргууд тодорлоо

Ванкуверийн олимпийн сүүлийн тэмцээнүүд явагдаж үндсэндээ дуусах шатандаа орж байна. Дундад зууны үеийн дээдсийн тоглоом гэгддэг кёрлингийн тэмцээний шийдвэрлэх тоглолтууд болж дүнгээ гаргасан. Хэдэн цагийн өмнө болсон эрэгтэйчүүдийн кёрлингийн хүрэл медалийн төлөөх тэмцэлд Швейцариуд Шведийг 5:4-ийн харьцаагаар буулган олимпоос хүрэл атгасан. Харин хэдхэн мөчийн өмнө энэ төрлийн олимпийн аварга багийн нэр тодорлоо. Энэ азтанаар талбайн эзэн канадууд шалгарсан. Тэд шийдвэрлэх тоглолтод Норвегийг 6:3-аар буулган авснаар Олимпийн хошой алтан медальтнууд болов. Өмнө нь тэд Турины олимпод нэрээ мөнхөлж байсан түүх бий. Сонирхуулж хэлэхэд 1998 онд Кёрлингийн спортыг олимпийн төрөл хэмээн хүлээн зөвшөөрч, Наганогийн өвлийн олимпийн наадмаар анхны алтан медалийн төлөөх өрсөлдөөнүүд болж байсан түүхтэй.

                                                                                                                           Л.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж