Үе үеийн гэрэл зурагчдын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Үе үеийн гэрэл зурагчдын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын сэтгүүл зүйн 100 жилийн түүхэн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед Монголоор аялсан гадаадын гэрэл зурагчдын бүтээлээс эхлээд Монголын анхны гэрэл зурагчдын болон орчин цагийн гээд нийт 80 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээл багтсан байна. Монголын анхны гэрэл зурагчин С.Бадам, Б.Дамбийжанцар нар Богд хааны гэрэл зурагчнаар ажиллаж, Богд хаан ордныг анх удаа хальснаа үлдээжээ. Энэхүү үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж